Мөнх платформоос бүх дурсаж буй хүмүүстээ зориулж зул барьж байна.
Нийт өргөсөн зул ⓘ
...



Дэлхий дээр хамгийн удаан хадгалах аз жаргалыг бий болго.
Хайртай хүмүүсийнхээ нандин мөчүүд, түүхийг нэг дороос мөнхлөн хадгалаарай. Бид таны дурсамжийг цаг хугацаанаас үл хамааран хамгаална.
Зөвхөн зураг биш, тэдний дуртай аялгуу, хэлсэн үгсийг нь аудио хэлбэрээр хадгалаарай. Бидний кэшлэх технологи таны датаг хэмнэж, хаана ч сонсох боломж олгоно.
Дурсамжаа нийтэд нээлттэй хуваалцах уу, эсвэл зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд нууцаар хадгалах уу гэдгээ та өөрөө шийднэ. Нууцлал бол бидний тэргүүлэх чиглэл.
Амьдралын эхний хагаст бид аз жаргалыг “Авах“ замаар мэдэрдэг. Энэ нь түр зуурын таашаал, сэтгэл ханамж бөгөөд биднийг өсөж хөгжихөд хөтөлдөг энерги юм.
Амьдралын хоёр дахь хагаст аз жаргал “Өгөх“ болон “Legacy“ үлдээх замаар ирдэг. Энэ бол утга учиртай амьдрах, бусдын зүрх сэтгэлд мөнхрөх хамгийн дээд аз жаргал юм.
Self → Family → Society → Legacy
Хүлээн авах үе
Аз жаргалыг гаднаас авч мэдэрдэг, өөрийгөө бэлдэх, нөөцөө бүрдүүлэх үе.
Бусдад өгөх үе
Хань ижил, үр хүүхэд, эцэг эхдээ зориулж, хариуцлага үүрэх үед - Аз жаргалыг мэдрэх.
Өв үлдээх үе
Эго-ноос давж, нийгэмд юу үлдээх вэ гэдэгт анхаарах, жинхэнэ утга учрын үе - Аз жаргалыг гүн, удаан мэдрэх мэдрэмж.
“Аз жаргалыг мэдрэх зарчим нь амьдралын фэйзээс шалтгаалж өөрчлөгддөг“
Мөнхийн дурсамжБид энэхүү платформоор дамжуулан, хүмүүст буяны үйлсийг хялбар, ил тод хийх боломжийг олгож, бусдад туслах, сэтгэлийн амар амгаланг олох замд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Монгол болон дэлхийн нийтийн сэтгэлийн соёлоом суралцан дээшлүүлж, буяны үйлээр дамжуулан хүн хоорондын харилцааг бэхжүүлсэн, мөнхөд тогтвортой платформ болон хөгжих.
Таны үүсгэсэн дурсамжийн хуудас ийм байдлаар харагдах болно. Төхөөрөмж дээр кэшлэгдсэн аудио, намтар, медиа гээд бүгдийг нэг дороос.
1960 - 2024
”Тэр минь үргэлж бусдын төлөө гэсэн халуун сэтгэлтэй хүн байсан билээ. Түүний инээмсэглэл бидний зүрхэнд мөнхрөх болно.”
Хайртай хүнийхээ гэгээн дурсгалд зориулж сэтгэлийн үгээ бичиж үлдээх хэсэг.
Цахим дурсамжийн хуудсыг ганцаараа биш, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтран бүтээгээрэй. Энэхүү процесс нь хүнд хэцүү цаг үед бие биенээ дэмжих, нандин түүхүүдийг мөнхлөх хамгийн сайн арга юм.
Дурсамжийн хуудсанд урих
Найз нөхөд, гэр бүлдээ хуваалцах холбоос илгээх
Бодит ертөнцийн хязгаарыг давж, хайртай хүнийхээ гэгээн дурсгалыг дижитал орон зайд мөнхлөх нь орчин үеийн хамгийн соёлтой дурсах хэлбэр юм.
Хязгааргүй боломж
Хязгаарлагдмал байдал
Бодит газар очиход заавал биеэр байх шаардлагатай бол, цахим хуудсыг нэгэн зэрэг 1000 хүн дэлхийн өнцөг бүрээс үзэж болно.
Дэлхийн хаанаас ч нэг товшоод л очно.
Цаг хугацаа, орон зайн баригдмал байдал үгүй.
Олон хүн нэгэн зэрэг дурсаж, буян үйлдэх боломжтой.
Платформ, зочид болон бүртгэлтэй хэрэглэгчид бүгдээрээ нийт дурсаж буй хүмүүстээ зориулан зул өргөж байна.